Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим хүүхдийн тоглоомын төвүүд энэ сарын 1-нээс ажиллаж эхэллээ.
Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж, Хотын даргын захирамжаар хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон байсан юм.
Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кино театр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгоод байсан юм.