Цагдаагийн байгууллага “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг бууруулах зорилгоор “Нэг хором” аяныг энэ сард өрнүүлж байгаа.
Аяны хүрээнд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 300 гаруй сонсогч, оюутнуудад хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, аяны талаар мэдээлэв.
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн багш, сонсогч, оюутнууд “Нэг хором” аяныг дэмжиж үеийн залуусаа аянд нэгдэхийг уриалжээ.
Цагдаагийн байгууллаас дээрх аяны хүрээнд нийгэмд байгаа уур бухимдал стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх, цаашилбал дээрх гэмт хэргийн хор уршгийг залуучуудад таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм.