Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношлогоог энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус газраас хүүхдийн автобусны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
Өнгөрсөн оны намар нийт 73 хүүхдийн автобус зөвшөөрөл авсан. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар оношлогоонд нийт найман тээврийн хэрэгсэл хамрагдаж, дөрвөн тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, хаягжилт бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна.